ЗАРЛАЛ
  • Алтай нутгаа хамтдаа хөгжүүлье.     
Танилцуулга

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум нь анх Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас эхлэн хотын суурь тавигдаж 1942 онд 127 өрх 374 иргэнтэйгээр Есөнбулаг хот байгуулагдсан түүхтэй. Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошуу байжээ. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Есөнбулаг хотыг Алтай хот гэж нэрлэх болсон.

Баяншанд, Баянхайрхан, Харзат, Жаргалант, Жинст, Индэрт, Оргил, Түмэн  гэсэн төвийн 8 баг, Рашаант, Наран гэсэн хөдөөгийн 2 багийн нийт 5360 өрхөд 18470 хүн амьдардаг. Үүнээс Алтай хотод бүртгэлтэй 5128 өрхийн 17618 хүн ам төвлөрөн суудаг.

Хүн амын тоо болон нягтаршлаараа Говь-Алтай аймагтаа хамгийн өндөр бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч олонтой сум юм.

Газарзүйн байршил

Нийт газар нутгийн хэмжээ 216133 га.

Улаанбаатар хотоос баруун зүгт 1001 км зайтай, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас 400 км зайтай оршдог бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумдтай хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

Далайн төвшнөөс дээш 1550-2280 м өндөрт өргөгдсөн. Газрын гадаргын төрх байдал нь жигд бус, баруун талаараа Хантайширын нуруу, хойд талаараа Далангийн нуруугаар хүрээлэгдсэн, зүүн талаараа аараг толгодтой.

Цаг уурын нөхцөл

 

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй мужид багтдаг.

v  Агаарын жилийн дундаж температур               -0,40С градус

v  7-р сарын дундаж температур +13,70С

v  1-р сарын дундаж температур -18,10С

Жилд дунджаар 126,6 мм хур тунадас унадаг.


Мэдээ оруулсан: 2016-04-05 16:46:15
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум
Утас:    99005534
И-мэйл   
Зурвас