ЗАРЛАЛ
  • Алтай нутгаа хамтдаа хөгжүүлье.     
ЕСӨНБУЛАГ СУМЫН ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВСАН ГАЗАР НУТГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                                                                ЕСӨНБУЛАГ СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ

Сумын нэр

Газрын нэр

Газрын хэмжээ /га/

1

 

 

 

 

 

Есөнбулаг

 

Арын хүрээний туурь

 

22970.57

Зайвар

 

634.9

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хамгаалалтад авсан үндэслэл

Энэ нутгийг  байгалийн  өвөрмөц тогтоц, унаган төрх, ховор амьтан,ургамал, түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалж хамгаалах зорилгоор  Монгол Улсын Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.2, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Байгаль орчны сайдын 2000 оны 07 тоот тушаалыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн ИТХ хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалтад авсан. Талбайн хэмжээ Арын хүрээний туурь 22970.57, Зайварын мод 634.9 га талбайтай. Хамгаалалтын үйл ажиллагааг Есөнбулаг сумын Байгаль орчны тасаг хариуцан ажиллаж байна.

 

 

Газарзүйн онцлог

               Хантайширын нуруу нь Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг бөгөөд тектоник бүтцээрээ дунд төмөрлөгийн настай. Хар модон ойтой, олон горхи булагтай, Ар, өвөр тал нь цавчим эгцээс гадна хад цохио элбэгтэй, гуу жалгаар хэрчигдсэн сархиаг байдалтай. Хамгийн өндөр цэг нь Баян-Өндөр овоо, Баянбуурал овоо бөгөөд нь далайн түвшнээс дээш 3000 гаруй метрийн өндөртэй.

Амьтны аймаг

Хантайширын нурууны  ойтой хэсэг бөгөөд энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хантайшрын нуруу  нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Алтайд тархсан ховор амьтад нутаглана.  Монгол улсын Улаан номонд орсон буга, суусар, янгир, хойлог, ирвэс, ёл бий. Мөн ойд хад асгаар шилүүс, цагаан үен, жирх, тагуудад цагаан ахууна элбэг байдаг.  Иймч учраас  хамгаалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд буга янгирын тоо өсч байна.

Ургамлын аймаг

Хөрс ургамалжилтын хувьд босоо бүсшил үүсгэнэ. Гол ноёлгуудын оройн хэсэг өндөр уулын бүслүүрт багтах ба энд хөвдөт, хөвд-хагт уулын царам, бушилз-улалжит нуга, өвс ургамал ховортой нураг асга ээлжлэн оршино. Үүнээс доошлоод уулын нугын ба уулын нугат хээрийн бараан хөрстэй газраар бушилзат нуга, бушилз-ботуульт уулын хээр тохиолдох ба ургамлын бүрэлдэхүүнд мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, алтайн жамьянмядаг зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэгшинэ. Уулын хээрийн бүслүүрт багтах уулын хар шороон, уулын хар хүрэн хөрстэй энгэр хажуу болон өндөрлөг газраар алаг өвс-ботуульт, алаг өвс-жижиг дэгнүүлт үетэн-ботуульт ургамалшилтай. Ар хажуу дагуудаа нилээд ойтой. Ойд  тошлог, үхрийн нүд, хармаг, зэрэг  жимсний бутнаас гадна жамъянмядаг, сэржмядаг, шар, хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, дэгд, бамбай, сөд зэрэг цэцэгт ургамал, уулын хээрт агь, дааган сүүл, ерхөг, хиаг, хазаар өвс, нугын шимтэглэй, гишүүнэ, таван салаа, тарваган шийр, гичгэнэ зэрэг ургамалтай.

 

 

 

 

 

 

 

 

  

 


Мэдээ оруулсан: 2016-03-11 12:10:08
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум
Утас:    99005534
И-мэйл   
Зурвас