ЗАРЛАЛ
  • Алтай нутгаа хамтдаа хөгжүүлье.     
Мэндчилгээ

Мэндчилгээ

 

Азаар заяасан Алтай нутагтаа эцэг өвгөдийн халуун голомтыг сахин суугаа мөнх хөх тэнгэрийн зарлигт

Нутгийн түмэн олон, хүндэт иргэдээ!

Буянт буурлуудаа!

Бидний хойчийн итгэл найдвар, өндөр их Алтайн хөгжлийг залгамжлагч залуусаа!

Хүүхэд багачуудаа!

Та бүхэндээ гэгээн сайхан өглөө бүрийн мэндийг дэвшүүлье. Холч бодол, нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд сонгогчдынхоо итгэл сэтгэлээр байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маань 31 төлөөлөгч, 5 хороо, 7 тэргүүлэгч, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэн гэсэн орон тоотойгоор дотоод бүтцийг байгуулж ажиллаж байна.

Бид сум, хотынхоо хэтийн бодлого шинэчлэлийг тодорхойлж, сумын Засаг даргын эрхийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж жил бүр хуралдаанаар авч хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч биелэлт үр дүнг та бүхэнд мэдээлж, иргэдийн санал хүсэлтийг дараагийн шийдвэртээ тусган хэрэгжилтийг зохион байгуулж ажилладаг.

Та бүхэн өөрийн биеэр, төлөөлөгчдөөрөө дамжуулж санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Та бүхний нутгаа гэсэн санал, зөвлөмж бидний хувьд үнэтэй байх болно.

Алтай нутгийн ард түмэндээ  элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Мэдээ оруулсан: 2017-02-27 12:12:08
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум
Утас:    99005534
И-мэйл   
Зурвас