ЗАРЛАЛ
  • Алтай нутгаа хамтдаа хөгжүүлье.     
Байцааны ороомог
Байцааны ороомог

Байцааны ороомог хийх бас нэгэн амттай жорыг оруулж байна. Энэхүү хоол нь олон хүнд хүртээмжтэй болохоос гадна тэжээллэг, шингэц сайтай хоол билээ. Ингээд гэртээ туршиж үзээрэй. Амжилт.

 60 мин

  1. 1

    Байцааны хамгийн гадна талын хальсийг авч байцааг хүйтэн усанд угаасны дараа буцлаж буй халуун усанд бүхлээр нь хийж 3-4 минут буцалгаад гаргана. Ингээд байцааг сайтар хөргөсний дараа хальснуудыг нэг бүрчлэн салгаж бэлтгэнэ.

  2. 2

    Ороомгийн шанзанд машиндаж татсан үхрийн мах, бага зэргийн гахайн махыг сонгож болно. Ингээд жижиглэн хэрчсэн сонгино, сармис, яншуй болон өндөг, давс, хар перц, паприка буюу халуун чинжүү, 100гр улаан лоолийн сүмс /томат/ зэргээр амтлана. Хэрвээ хүсвэл 100-150гр агшаасан цагаан будааг шанзанд хольж болно.

  3. 3

    Ингээд сайтар хутгаж амтлаад 3-5 минут амраана. Шанзанд нэмэлт шүүс хийх хэрэггүй бөгөөд түүхий өндөг сайхан шүүсэрхэг мэт болгоно.

  4. 4

    Ингээд байцааны хальс бүрт тэнцүү хэмжээгээр шанзыг багтаан хийж хуйлж орооно.

  5. 5

    Хуйлж ороосны дараа байцааны хоёр талыг дотогш нь чихэж болно.

  6. 6

    Мөн эхлээд байцааны хоёр талыг махан дээр зөрүүлж тависны дараа хуйлж ороож ч болох юм. Хэрвээ байцааны хальсны гол дагасан хатуу хэсэг таарвал хутгаар өнгөцхөн салгаж авч болно шүү.

  7. 7

    Байцааны ороомгийг жигнэх саванд давхарлан хийнэ. Өөр саванд сүмсийг бэлтгэхдээ 450гр томатны сүмс, улаан лоолийн цэвэр шүүс 800гр эсвэл улаан лоолийг жижиглэн хэрчиж шүүстэй нь хийж болно, мөн 1/2 цайна аяга тахианы шөл эсвэл бүлээн ус хийж холиод жижиглэн хэрчсэн 1 хумс сармис, бор сахар, давс, хар перцээр амтлаж сайтар хутгасны дараа байцаан дээр жигд гоожуулан хийнэ.

  8. 8

    Ингээд сүмсийг боргилон буцалсны дараа галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр 40-50 минут буцалгана. Сүмс ширгэж улам өтгөн сайхан амттай болтол буцалгана.

  9. 9

    Ийнхүү амтат байцааны ороомог бэлэн боллоо. Ногоон сонгино, яншуй зэргээр хачирлан идэхэд бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

 


Мэдээ оруулсан: 2016-02-20 14:22:50
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум
Утас:    99005534
И-мэйл   
Зурвас