ЗАРЛАЛ
  • Алтай нутгаа хамтдаа хөгжүүлье.     
Есөнбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2-р хуралдаан хуралдлаа.

Есөнбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит 2-р хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1

2018 оны жилийн эцсийн хүн ам, мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнгийн талаархи сонсгол

2

Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын нэр өөрчлөх тухай

3

Сумын аварга малчин шалгаруулах журмыг шинэчлэн батлах тухай

4

Сумын аварга малчин шалгаруулах тухай

5

Тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашааны үнэ тарифийг өөрчлөн батлах тухай

6

Төрийн дээд одон медалиар шагнуулахаар сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн зарим хүмүүсийн шагналын материалыг аймгийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцэх тухай

Хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд 2-р асуудлыг дараа дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

"Сумын аварга малчин"-аар Баяншанд багийн малчин Батбуянгийн Банзрагч, Наран багийн малчин Буянтогтохын Батбаасан, Нямжавын Одбаатар, Рашаант багийн малчин Авирмэдийн Дүгэрсүрэн, Мөнхчулууны Ганхуяг нар,  "Сумын аварга тариаланч"-аар Баянхайрхан багийн тариаланч Дондолмаагийн Мянганцэцэг нар шалгарлаа.


Мэдээ оруулсан: 2019-01-28 10:05:29
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум
Утас:    99005534
И-мэйл   
Зурвас